Уянга111

2011-05-09 - "Математик"

1-р хувилбар 1. Илэрхийллийн утгыг олоорой. 92 - 18 : 3 х 7 + 16 = 2. Тэгш өнцөгтийн талбай нь 32 квм, өргөн нь 4м бол урт нь хэдэн метр вэ? 3. Миний санасан тоог 8 дахин ихэсгэхэд 56 гарав. Би ямар тоо санасан бэ?. 4. Бага нэгжид шилжүүлж бодоорой. 3 цаг 25 мин = ....мин 3см 5мм = .....мм 5. Дотуур байрны цагаан хэрэглэлд 15 ширхэг орны даавуу, түүнээс 6-аар олон дэрний уут, энэ хоёрын нийлүүлснээс 4 дахин бага хөнжлийн даавуу байв. Хэдэн хөнжлийн даавуу байсан бэ? 6. Орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр бичээрэй. 945 = .................................. 627 = ........................................ 2-р хувилбар 1. Илэрхийллийн утгыг олоорой. 454 + 108 – 63 : 7 * 5 = 2. Тэгш өнцөгтийн өргөн 3см, урт нь түүнээс 2 дахин их бол дүрсийг зураад , хүрээний урт ба талбайг олоорой. 3. Х – 56 : 7 = 29 4. Жишээрэй. > < = 2дм 7см 7дм 2см 3 цаг 180 мин 5. Торхонд 24 кг зөгийн бал байв. Түүнийг 4 шилэнд хувааж хийв. Нэг шилэнд хэдэн кг зөгийн бал хийсэн бэ? Тийм 5 шилэнд бүгд хэдэн кг зөгийн бал хийх вэ? 6. 3 ижил цифрээс бүтсэн гурван оронтой тоо хэд байх вэ? 3-р хувилбар 1. Илэрхийлэл зохиож бодоорой. 403-аас 72 ба 8-ын ноогдворыг хасах 2. Тэгш өнцөгтийн урт нь 9см, өргөн нь уртаасаа 3 дахин богино бол хүрээний урт ба талбайг олоорой. 3. 9 х 8 + Х = 128 4. Тохирох тоог нөхөөрэй. 60 хоног = .....сар 40см = ....дм 5. Дэлгүүрт 60кг будаа байв. Эхний өдөр түүнээс 22кг-ыг дараагийн өдөр16 кг будаа зарсан . Дэлгүүрт хэдэн кг будаа үлдсэн бэ? 6. Хамгийн их 3 оронтой тэгш тоог бичээрэй. 4-р хувилбар 1. Илэрхийлэл зохиож бодоорой. 500 ба 496 - гийн ялгаврыг 10 дахин ихэсгэх 2. Квадратын хүрээний урт 36см бол түүний тал ба талбайг олоорой. 3. Санасан тоог 6 дахин нэмэгдүүлэхэд 54 гарлаа. Санасан тоо хэд байсан бэ? 4. (>, <, =) тэмдгийн тохирохыг тавиарай. 600г......1 кг 2 сар .....4 хоног 5. 5 торх тус бүрд 8 өргөст хэмх, 3 торх тус бүрд 9 лууван хийж давслав. Бүгд хичнээн ногоо давсалсан бэ? 6. Хамгийн бага сондгой 3 оронтой тоог бичээрэй. 5-р хувилбар 1. Илэрхийллийг бодоорой. (28 : 7 + 36) + 214 – 106 = 2. Гурвалжны нэг тал нь 10см, хоёр дахь тал нь 8см, гурав дахь тал нь 1-рхээс 2см –ээр илүү бол гурвалжны талуудын нийлбэрийг олоорой. 3. 56 : х = 8 4. Тохирох тоог бичээрэй. 3 мин 12 сек = ...... сек 45 мм = .....см .....мм 5. Цэцэрлэгийн тогооч 2кг ааруул, ааруулнаас 3 дахин их аарц, аарцнаас 3кг-аар илүү ээзгий бэлтгэв. Хэдэн кг ээзгий бэлтгэсэн бэ? 6. 1, 2, 3 гэсэн цифрүүдээр (цифр давтахгүй) 3 оронтой тоо бүтээгээрэй. 6-р хувилбар 1.Хасагдагч 265 ба 237-ийн ялгавар ,хасагч нь 90 бол ялгаврыг олоорой. 2.Тэгш өнцөгтийн Р=84, урт нь 40 бол өргөнийг олоорой. 3. 1жил 5 сар = ...сар 2хон 10цаг= ....цаг 4. Дараах тоонуудын хөрш тоог олно уу? ... , 160 , ...., ....,. 245, ...., ....., 92, .... 5. Мужаан 6 өдөр тус бүр 9 сандал, 8 өдөр тус бүр 4 сандал хийв. Бүгд хэдэн сандал хийсэн вэ? 7-р хувилбар 1. Тэгш өнцөгтийн урт 24 см, өргөн нь түүнээс 9 см-ээр богино бол Р-ийг олоорой. 2. + + + + + + = 56 х = 32 х = 36 3. Сургууль эхний сард 54 мод, дараагийн сард түүнээс 6 дахин цөөн мод тарив. Сургууль бүгд хэдэн мод тарьсан вэ 4.(365-360) х 9+8 х 4 = 5.Дараах тоог жишээрэй. 3кг...3г , 2цаг....2 мин 5см....50дм 8-р хувилбар 1. 263-ийг 9 ба 8-ийн үржвэрээр нэмэгдүүлээрэй. 2. а+(60-54 ) =61 3. Загасчин эхний өдөр 45 загас, хоёрдахь өдөр түүнээс 9 дахин цөөн загас барьжээ. Хоёр өдөр хэчнээн загас барьсан бэ? 4. Тэгш өнцөгтийн өргөн 8см, урт нь түүнээс 3 дөахин их бол Р-ийг олоорой. 5. Дараах тоонуудыг орны нэмэгдэхүүний нийлбэрээр задлаарай. 654, 270, 491, 504 9-р хувилбар 1. 5, 8, 6 гэсэн тоонуудаар 2 оронтой тоо үүсгэж бичээрэй. 2. (489-480) х 8 +54:6= 3. Тоонуудыг стандарт хэлбэрт бичээрэй. Хоёр зуун арван тав. Найман зуун хорин дөрөв 4. 6 ба 8-ийн үржвэрийг 240-өөр нэмэгдүүлээрэй. 5. Миний санасан тоон дээр 63-ийг нэмэхэд 95 гарлаа. Санасан тоог олоорой. 6. Тэгш өнцөгтийн урт 9см, өргөн түүнээс 3см-ээр богино бол Р-ийг олоорой.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2024-09-04 -

Бичсэн: Зочин

🩷

. Шууд холбоос

2011-05-12 - talarhal

Бичсэн: monhsaihan (зочин)

ardiin hvvhdvvdiig surgah erhem hvndtei, ene ajildaa setgelee zoriulj yavaa, zaluu bagshdaa ajiliin amjilt hvsie!!!

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax